card

Бидний тухай

Танилцуулга


Тэнгэр ХХК-нь Польш, Вьетнам, Итали, Аргентин, Франц, Хятад, Украйн, Турк, Голланд Малайз, Пакистан, Испани, Индонез, солонгос зэрэг дэлхийн 20 гаруй улсын 500 гаруй нэр төрлийн эрүүл чанартай хүнсийг  Монгол улсын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.

“Тэнгэр” компани нь 1998 онд өөрийн хөрөнгөөр Монгол улсад анхны загвар худалдааны төв болох “Tэнгэр” бөөний худалдааны төвийг дэлхийн стандартын түвшинд байгуулсан бол 2008 онд “ Худалдааны газар түүний үйлчилгээ МNS 5021:2007 ” улсын стандартыг хангаж монгол улсын хэмжээнд загвар агуулах худалдааны нэг болж чадсан . Тус төв нь өдөрт 10000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр 2000-2500 хүнд үйлчлэх хүчин чадалтаa. Мөн 1000 тн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах энгийн болон гаалийн баталгаат агуулахтай юм.

Мэндчилгээ

“Тэнгэр” группын бүтээлч хамт олны мэндчилгээг эрхэм дээд хэрэглэгчидийн сэтгэл зүрхэнд хүргэж хаан амар, хатан тааламжийн сайн сайхан бүхнийг ерөөе. Тус групп өнгөрсөн 20 гаруй жилийн дотор эрэлтэнд мэдрэмжтэй нийлүүлэлт хийсний ачаар эв нэгдлийг бүрдүүлж, хэрэглээний орон зайг эзэмдэж өвөг дээдсийнхээ хүслийг биелүүлж урамыг нь сэргээв.

Бидний хамтын хүч бүхний манлайд байж цагийн эрэлтэнд тулгуурласан бизнесийн  ёс зүйг утгаар нь цогцлоон хэвшүүлэх болно.

Хэрэглэгч та бизнесийн эрч хүчний амин дэм, шавхагдашгүй ундрага нь билээ.

Таны гэгээн мэлмийд өртөж, гэрэлт оюунд тань орон зайгаа ямагт эзэлсээр байх болно.

Гүнээ хүндэтгэсэн
Ерөнхийлөгч М.Төмөрбаатар

Тэнгэр ХХК